Орост халдлага гарч цагдаа алагджээ

ОХУ-ын хамгийн аюултай бүс нутгийн нэг нь Дагестан. Өнгөрсөн шөнө тус БНУ-д халдлага болжээ. Хууль сахиулагч нар болон босогчдын хооронд буудалцаан болж тэдний нэг нь амь насаа алдаж, нэг нь шархдаж баригдсан тухай РИА Новости мэдээлсэн байна.
Уг үйл явдал Хасавюрт дүүргийн ойролцоо Сулевкент тосгонд 01:30 минутын үед болсон байна. Цагдаагийн ажилтнууд машинаасаа гарч Hyundai машиныг зогсоож бичиг баримтыг шалгах гэтэл гурван хүн цагдаагийн ажилтнууд руу гал нээжээ. Тэдний хоёр нь цагдаа нартай буудалцах хооронд гурав дахь нь зугтаж амжсан байна. Тэдний суманд цагдаагийн ажилтан оногдож нас барсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ