Хэт даврагсад хазара иргэдийг барьцаалжээ

Афганистаны Забул мужид Афганистаны армийн дүрэмт хувцас өмсөж нүүрээ далдалсан үл таних зэвсэгт этгээдүүд 30 хазара иргэдийг барьцаалсан хэрэг гарсан байна. Исламын суннитийн хэт даврагсад энэ хэргийг үйлдсэн хэмээн Кабул таамаглаж байгаа аж. Кандагараас Кабул хот хүрэхээр явж байсан автобус руу зэвсэгт этгээдүүд дайрч, хүүхэд, эмэгтэйчүүдийг орхиод эрэгтэйчүүдийг нь барьцаалан авч явсан энэ хэргийн тухай өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Хазара иргэд нь шийт шашинтнууд бөгөөд 2011 онд суннитын хэт даврагсдын дэлбэлсэн бөмбөгийн уршгаар сүмд мөргөл үйлдэж байсан 55 хазара иргэд амиа алдаж байсан юм. Одоогоор барьцаалсан этгээдүүд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ