Энрике Иглесиас эболагийн эсрэг нэгдэв

Баруун Африкт тархаад буй үхэл таригч эбола вирусийн эсрэг дуучин Энрике Иглесиас нэгдэж буйгаа зарлав. Тэрбээр ДЭМБ-д хандив өргөхөө мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин залуу бие төлөөлөгчөөрөө дамжуулан ДЭМБ-д 250 мянган ам.долларын хандив өргөсөн байна. Тэрбээр твиттертээ “Үхэл тааварлашгүй. Гэхдээ бид үхлээ хүлээгээд сууж болохгүй. Ямар ч үхэл таригч вирусийг хүн төрөлхтөн зогсоож чадна. Эболаг мөн адил” гэж жиргэжээ.

Өнгөрсөн долоо хоногт загвар зохион бүтээгч Викториа Бекхэм, дуучин Сэм Смит, жүжигчин Вин Дизель нар ДЭМБ-д хандив өргөж, олон нийтийг эболагийн эсрэг нэгдэхийг уриалсан байна. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 9380 хүн амиа алдаж, 23 мянган хүн халдвар аваад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гурван байршилд зам хаажээ
Өчигдөр 09 цаг 41 мин

Гурван байршилд зам хаажээ
Өчигдөр 09 цаг 41 мин