Тааралдсан газартаа шүлсээ хаядаг эх орон нэгтнүүдээ БНХАУ-ын эрх баригчид буруушаав

Хятадын эрх баригчид гадаадад биеэ соёлтой авч явахыг тус орны иргэдэдхандажхүсэв.Тухайлбал, олон нийтийн газарт чанга ярьж, бас шүлсээ хаядаг эх орон нэгтнүүдийнхээ зуршлыг буруушаасан байна.Энэ үйлдэл ньБНХАУ-ын нэр хүндэд сэв суулгажбайна гэж коммунист намын төлөөлөгчиддурджээ.

СNN-ийн мэдээлснээр, гадаададхятадуудын биеэавч явдаг байдал аль хэдийнээс тааруу байгааг Хятадын засгийн газрын тэргүүний орлогчВан Янгтэмдэглэсэнбайна. Түрүүнд нь Азийн орнуудаднэлээдцөөхөн харагддаг байсан хятадын жуулчид сүүлийн арван жилд олон улсын аялал жулчлалын зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх болжээ.

Гадаадад аялаж байгаа БНХАУ-ын иргэдийн тоо АНУ, Европын аялагчдын тооноос аль хэдийнэдавжээ.2012 ондХятадын жуулчид хилийн чанадад 102 орчим тэрбум ам. доллар зароцуулснаар дээд амжилт тогтоосон байна.БНХАУ-ын жуулчдын тоо нэмэгдсэнээр дэлхийд тэдний зан төлөвийн талаар сөрөг бодолихсэж байгаа ажээ.Ялангуяа Гонконгийн эрх баригчид их дургүйцдэг байна.Хятадууднийтийнтээвэр, ресторан, кафедгадаадынхантай муудалцах явдалбайнга гардаг байна.

Хятадын аажимаар баяжиж буй оршин суугчдын дунд амралтын өдрүүд болон баяр ёслолыг хилийн чанадад өнгөрүүлэх нь хэвийн үзэгдэл болж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ