Хойд Солонгос Өмнөд рүү пуужин харважээ


Өнөөдөр Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу ойрын зайн гурван пуужин харвалаа хэмээн Сөүлээс дамжуулж байна. Бямба гаригийн өглөөнөөс эхлэн их үдийн хооронд Солонгосын хойг орчмоос Өмнөд Солонгосын зүүн эрэг орчим руу пуужингуудыг харвасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдээлснийг ВВС уламжиллаа.
Яамнаас ирүүлсэн мэдээгээр эхний хоёр пуужинг өглөөгүүр харвасан бол дахиад их үдэд харважээ. Энэ тухай “Ионхап” агентлаг ч мөн мэдээлсэн юм.
ҮҮний дараахан Өмнөд Солонгос цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ