Салсан эхнэрийнхээ гэрийнхнийг хөнөөгөөд өөрөө амиа хорложээ

Сөүлээс 120 км-ын зайд орших Сежон хотод өчигдөр өглөө 3 хүнийг буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Энэхүү гэмт хэргийг тус хотын оршин суугч 50 настай Канг гэгч үйлдсэн болохыг цагдаа нар тогтоогоод байна.
Канг нь хэдэн жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан ч эд хөрөнгөө хувааж чадаагүй, эхнэртээ шүүхийн шийдвэрийн дагуу алдсандаа өширхөж энэ хэргийг үйлдсэн бололтой. Тэрээр салсан эхнэрийнхээ аав болон ах, ээжийг нь өөрийн эзэмшиж буй ангийн буугаар буудан амь насыг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон байна.
Түүний цогцсыг хэрэг үйлдсэн газраас нь 4 км-ын зайд голын эргээс олсон байна. Мөн түүний хэрэг үйлдсэн бууг олжээ. Буу нь 32 сумтай байснаас алуурчин этгээд 5-ыг нь тэр өдөр хэрэглэсэн байна. Канг нь Жүнгбүк аймагт зэрлэг гахай агнах зориулалттайгаар 2 ширхэг ангийн буу эзэмшин түүнийгээ оршин суугаа дүүргийнхээ цагдаагийн газар хадгалуулдаг байсан ба гэмт хэрэг үйлдэхээсээ 2 хоногийн өмнө ангийн буугаа авсан нь уг гэмт хэргийг урьдчилан төлөвлөж байсныг харуулж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ