Исламын улс бүлэглэлийнхэн дахин 100 гаруй жирийн хүмүүсийг цаазалжээ

Сири улсын зүүн хойд хэсэгт “Исламын улс бүлэглэлийн” алан хядагчид Хормуз нэртэй тосгоны 100 гаруй хүний амийг хороосон байна. Энэ тухай Курдын хамгаалах хүчний удирдагч Ридур Халил мэдэгдсэн байна.
Түүний хэлж байгаагаар“дээрэмчид сүүлийн долоо хоногтЭль-Жазира бүс нутагт ялагдсаныхаа хариуг гэм зэмгүй жирийн иргэдээс авлаа, Эгэл жирийн – курд, араб, ассиричуудад бүгдэд нь сэтгэлийн гүн шарх үлдээлээ” гэжээ. Одоогийн байдлаар Тель-Хамис хотын ойролцоо орших “Исламын улс бүлэглэлийн “ хамгийн том баазын дэргэд тулалдаанболж байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ