Антарктидад болсон мөргөлдөөн

1947-02-21-нд контр-адмирал Ричард Бердаар толгойлуулсан хайгуулын анги Антарктид тивд буужээ. Судалгааны ажлыг 6-8 сарын дотор багтааж хийх ёстой байлаа. Гэвч 2-р сарын эцсээр тус анги бүх ажлаа хаяж нэн яаралтайгаарАмерик руугаа буцсан байна. Хэргийн учир юунд байв?

Антарктидад болсон мөргөлдөөн

1945 онд, Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссаны дараа Америкийн ТТГ-ынхан Германы шумбагч онгоцууд Антарктидад байх нацистуудын нууц бааз руу ханган нийлүүлэх рейс хийж байсан гэсэн мэдээг олж авчээ. Ингээд хамгийн туршлагатай туйлын шинжээчдийн нэг болох адмирал Бердаар удирдуулсан хайгуулын ангид нацистуудын нууц баазыг олж илрүүлэх даалгавар өгч илгээсэн нь тэр байж. Ричард Берд Антарктидийг маш сайн мэддэг хүн байлаа. Тэрээр 1929 онд Өмнөд туйлыг онгоцоор туулсан, 1939-1941 онуудад Антарктидийн баруун ба, өмнөд хэсэгт хайгуулын ангийг удирдаж байсан, Дэлхийн 2-р дайны үед фашистуудтай Арктикт тулалдаж байсан хүн байв.

1946 оны сүүлээр адмиралд чухал хэрэг итгэн найдаж Антарктид руу илгээхдээ: нисэх онгоц зөөгч хөлөг, 13 ширхэг байлдааны болон сөнөөгч усан онгоцууд, шумбагч завь, мөс зүсэгч, 20 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, 5000 гаруй бие бүрэлдэхүүн зэрэг хүч гаргаж өгсөн нь энэ даалгаврыг ихэд чухалчлан үзэж байсны илрэл юм.

Нэг сарын дотор энэ багийнхан 50 000 гэрэл зураг авч, урьд мэдэгдээгүй байсан хэд хэдэн уулыг газрын зурагт тэмдэглэж, туйлын шинэ станц байгуулж амжжээ.

Антарктидад болсон мөргөлдөөн

Гэтэл...«нисдэг тавагтай»! төстэй аппарат тэдэн рүү гэнэт довтолсон байна. Тэр үед «нисдэг таваг» гэсэн хэллэг огт байгаагүй юм. Түргэн зуурын тулааны дараа дайсан хэлэлцээр хийх гэж байгааг Берд радиогоор мэдэгджээ. Дайсны төлөөлөгч нь ангийн үсэн хувцастай, өндөр нуруу, цайвар үс, цэнхэр нүдтэй 2 залуу эр байлаа. Тэдний нэг нь муухан англи хэлээр америкчуудыг 2 цагийн дотор энэ газрыг орхин явахыг шаарджээ.

Берд энэ шаардлагыг хүлээн аваагүй тул төлөөлөгчид цасан нурууны зүг одож удалгүй агаарт замхрах мэт алга болжээ. Цагийн дараа усан онгоцнуудыг буудаж эхлээд, 15 минутын дараа агаараас дайралт хийжээ. Дайсны нисэх аппарат хэт өндөр хурдтай байсан тул америкчууд яаж ч чадахгүй байлаа. Багийн гишүүн Жон Сайерсон олон жилийн дараа: «Тэд усан дороос дүүлэн гарч ирээд хөлгийн далбаа хоорондуур маш их хурдтайгаар шурган нисэж байсан тул агаарын урсгалаар нь манай радио антеннууд хугарч байв. Хэд хэдэн сөнөөгч онгоц хөөрч чадсан ч, дайсны “онгоцтой” эн зэрэгцэхгүй нь тодорхой харагдаж байсан. Нүдээ цавчилж амжаагүй байхад л 2 онгоц маань үл мэдэгдэх туяанд хяргуулан уналаа. Үхэл таригч гал цацруулсан энэ объектууд огт дуу гаргалгүй нисэж байсан. Гэнэт 2 км-ийн зайд байсан нэг том усан онгоц маань хурц гэрэл гарган дэлбэрч живж эхлэв. Бид юу ч хийж чадаагүй. 20 минутын дараа бүх зүйл дуусч «нисдэг тавагнууд» ус руу шумбаж алга болсон» гэж ярьжээ.

Антарктидад болсон мөргөлдөөн

Энэ мөргөлдөөний үеэр 400 хүн амь насаа алдаж, 20 онгоц, нисдэг тэрэг сүйрч, 1 байлдааны хөлөг живж, 2 сөнөөгч онгоц гэмтжээ. Шөнө болоогүй бол хохирол бүр их байх байлаа. Адмирал Берд энэ нөхцөлд судалгааны ажлыг зогсоож, нутаг буцах гэсэн цорын ганц зөв шийдвэрийг гаргажээ.

Антарктидийн энэ секторт харь гарагийнхны бааз байсан гэж зарим судлаачид үздэг. Ийм өндөр хурдтай нисдэг аппарат тэр үед немцүүдэд байгаагүй. Тэгээд ч, Герман бууж өгсний дараа 1945 оны хавар Антарктидад нэг ч Германы армийн албан хаагч байгаагүй. Амь гарсан нь дэлхий даяар хандсан зүгтээ зугтан одсон.

Судалгааны ангийг эх орондоо очиход тайланг нь сонссоны дараа бүх цэрэг, офицеруудыг тусгаарлажээ. Ганцхан адмирал Берд л эрх чөлөөтэй үлдсэн байна. Гэхдээ түүнийг сэтгүүлчидтэй уулзаж ярилцахыг хоригложээ.

Тэгэхлээр нь Берд энэ тухай дурсамж бичсэн байна. Үүнийгээ хэвлүүлж чадаагүй боловч гар бичмэл нь «дээшээ» хүрч очсон тул Бердийг дор нь чөлөөнд гаргаж, гэрийн хорионд оруулжээ. Тэр хэнтэй ч уулзах, ярилцах эрхгүй байлаа. Алдарт туйл судлаачийг 1957 онд нас барахад хэн ч түүнийг дурссангүй.

Гэхдээ Бердийн илтгэлд Америкийн удирдлага туйлын нухацтай хандсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймээс 1948 онд Антарктид руу Тэнгисийн Цэргийн Флотын 39-р тусгай хэсгийг илгээжээ. Энэ хэсэг шинэ радио локатороор өвч тоноглогдсон, мөн тэнгисийн тусгайгийнхан хүч нэмсэнбайлаа. Гэвч тэд нууцлаг нисдэг аппараттай тааралдсангүй, нисдэг тэргээр эрэг хавийг тэр чигт нь самнаж, гинжит машин тивийн гүн рүү явж хайгаад ч олсонгүй.

Тэдний олсон зүйл гэвэл ердөө л хэдхэн агуй. Энд барилгын болон ахуйн хог хаягдал, эвдэрсэн өрөмдлөгийн багаж, ууланд явагч төхөөрөмжийн хэмхэрхий, урагдсан хувцас төдийхөн л байжээ. «Германд үйлдвэрлэв» гэсэн шошго тааралдаж байв. Гайхалтай нь, Дэлхийн 2-р дайны үед германчуудын хэрэглэж байсан зэр зэвсэг, сумны хонгио ч олдсонгүй.

Энд немцүүд удаан хугацаагаар суурьшин байсанд бүгд итгэлтэй байсан. Тэд хэзээ эндээс явсан юм бол? Нууц зэвсэг үйлдвэрлэдэг газар доорх завод нь хаана байна?

Ингээд пингвинээс өөр зүйлтэй учраагүй адмирал Жеральд Кетчем буцах тушаал өгчээ.

Адмирал Бердийн багийнхан 1946-1947 онд харь гарагийнхантай тааралдсан болж таарлаа. Энэаяллын тухай материалыг АНУ-д нууцын зэрэглэлд оруулан хадгалж байдаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ