Хонинд төмөр зүрх суулгажээ

Хятадын пуужин технологийн эрдэмтдийн бүтээсэн төмөр зүрхийг Тианжу гэдэг нэртэй нэгэн хонинд суулгасан байна.Зүрхний өвчтэй хүмүүст хиймэл зүрх суулгадаг болсон цагаас хойш нилээн олон жил өнгөрчээ. Тэгвэл зүрхний өвчтэй энэ хонь хамгийн орчин үеийн технологиор бүтээгдсэн металл зүрхтэй болсон ажээ. Хятадын эрдэмтэд Сансрын пуужингийн технологийг ашиглан маш удаан ажилладаг батарей бүхий энэхүү хиймэл зүрхийг бүтээсэн бөгөөд маш хүчтэй цохидог байсан учраас хонь зүрхэндээ дасах гэж жаахан удсан гэнэ. Тианжуд хиймэл зүрх хийсэн энэхүү эмнэлгийн туршилт 62 хоног үргэлжилжээ. Өөрөөр хэлбэл энэ хонины хиймэл зүрхний батарей нь төдий хоногийн дараа шавхагдаж дууссан гэсэн үг. Гэсэн ч эрдэмтэд Тианжугийн хиймэл зүрхний батарейг солих мэс ажилбарыг дор нь хийсэн бөгөөд хиймэл зүрх суулгахын тулд түүний цусыг хөргөх тусгай аргыг хэрэглэсний ачаар мэс ажилбарыг нилээн удаан хугацаагаар үргэлжлүүлэх боломжтой болжээ. Хятад улсад зүрхний өвчний улмаас шаналж яваа 16 сая гаруй хүн байдаг. Тианжу хонинд хиймэл зүрх суулгасан энэхүү туршилт нь хүний биед хиймэл эрхтэн суулгах талаар цоо шинэ туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ