Уурхайн дэлбэрэлт хийн холимогоос болсон байх магадлалтай гэв

Украины Донецк дүүрэгт байдаг А.Засядкогийн нэрэмжит уурхайд томоохон хэмжээний дэлбэрэлт гарч 33 хүн амиа алдан, 14 хүн гэмтэж бэртсэн талаар Донецкийн Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Яаралтай дуудлагын дагуу аврагчдыг очиход талбай дээр 47 хүн байсан гэнэ. Гэхдээ тэд хараахан эцсийн мэдээлэл өгөх болоогүй гэв.

Учир нь дээрх уурхайчдаас гадна 73 хүн нурангид дарагдсан байгаа юм байна. Мөн уурхайд 200 орчим хүн ажиллаж байсан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл ч байгаа юм. Тус уурхайн хөдөлмөр хамгааллын албаны даргын мэдээлж байгаагаар газар доорхи тэсэлгээний төхөөрөмжийн хий алдагдсанаас дэлбэрэлт гарсан ажээ. Тусгай комисс аврах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд хохирогчдын тоо одоогоор тодорхой байгаа юм.. Мөн энд түргэн тусламжийнхан ажиллаж байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ