ДОХ-оор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр

ДОХ-оор нас барсан хүмүүсийг жил бүрийн тавдугаар сарын гурав дахь ням гарагт эргэн дурсдаг болсон билээ.Үүнээс гадна, ДОХ-оор өвчилсөн хүмүүс болон дархлал хомсдолын вирусийн халдвартээгчдийн асуудал, түүнчилэн дэлхийдэх энэ өвчний тархалтад манай гарагийн олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд ингэж дурсдаг юм.

ДОХ-оор нас барагсдын дурсгалыгхүндэтгэхдэлхийн энэ өдрийг 1983 онд америкийн Сан-Франциско хотод анх тэмдэглэжээ.Хэдэн жилийн дараа энэ өвчний эсрэг хөдөлгөөний бэлэгдэлбий болсон юм. Энэ нь хувцасанд хаддаг улаан тууз болжээ.

Дэлхийн эрүүлмэндийн байгууллагын тоо баримтаас үзвэл, одооманай гарагтдархлал хомсдолын вирусийн халдвар авсан42 сая гаруй хүн байгаа бөгөөд өдөр бүр энэ тоо бас 14-15 мянганхүнээр нэмэгддэг байна.ДХВирусийн халдвар авсан хүмүүсийн олонхи нь 30 хүртлэх насны залуу хүмүүс байна. Сүүлийн 20 жилд 25 сая орчим хүн ДОХ-оор нас баржээ. ДОХ-оор өвчилсөн бүх хүний гуравны хоёр орчим нь Африк тивдаж төрж байна. Зарим эрдэмтний үзэж байгаагаар, “хар тивд”насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь ДХВирусийн халдвар авч;бүх хүн амын 90 гаруй хувь нь вирусээр халдварласан орнууд ч байна.

Чухамхүү Африкт анх ДОХ гарсан гэж эмч нар үздэг. Хүмүүс ногоон сармагчинаас халдвар авсан гэж үздэг юм.ДОХ-ын тухайанх 1980-иад онд бичих болсон бөгөөд удалгүй энэ өвчин ХХ зууны тахал гэж нэрлэгдэх болсон билээ.

Өнөөдөр тавдугаар сарын гурав дахь ням гарагт дэлхийн хүн ардДОХ-оор нас барсан төрөл садангийн, ойр дотнынболон ерөөс таньдаг хүмүүсээ дурсаж байна. ДХВирусийн тархалтын эсрэг хөдөлгөөний идэвхитнүүд халдвар авах эрсдэлийг хүмүүстанхааруулж, тэднийг аюулаас зайлсхийхэд чиглэсэн лекц уншиж, бусад гэгээрүүлэх арга хэмжээ явуулдаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ