АНУ-ын Элчин сайдад халджээ

Өмнөд Солонгост АНУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Марк Липерт рүү Солонгосын хэт үндсэрхэг үзэлтэн этгээд хутга барин халдаж, нүүрэн тус газар болон гарт нь шархдуулсан байна. Ингэхдээ халдагч этгээд том оврын хутга хэрэглэсэн юм.

Элчин сайд Марк Липпертийг пүрэв гарагийн өглөө Сежонь соёлын төвд илтгэл тавьсны дараа ийнхүү түүнд халджээ. Халдлага үйлдсэн даруйд Элчин сайдыг эмнэлэгт хүргэсэн гэлээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор Вашингтоны төрийн департементын төлөөлөгч Мэри Харф “... Манай улсын Элчин сайдын аминд хүртэл гэмтээгээгүй ч гэлээ энэ бол хүчирхийлэл. Энэ мэт халдлага дахин гарвал бид Элчин сайдын яамдаа татах болно”хэмээн мэдэгдсэн байна.

Гэмт хэрэгтнийг баривчилж цагдаагийн газар саатуулсан бөгөөд БНСУ-ын 55 настай иргэн Ким Ки Жонг гэх этгээд болохыг тодорхойлжээ. Түүнийг цагдаа нар баривчлах үед “Өмнөд, Хойд Солонгос нэгдэх ёстой” хэмээн хашгирч байсан гэнэ. Ким Ки Жонг өмнө нь мөн Японы Элчин сайдад халдахаар завдаж байсан аж.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ