Нийслэл рүү бохир ноос оруулахгүй байхыг ноосон бүтээгдэхүүн эрхлэгчидээс хүслээ

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Туул голын сав газрын захиргаадын удирдлагууд арьс ширний үйлдвэрлэл, болон ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо, хайрга дайрганы холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх “Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр нь цэвэрлэх байгууламж болон, арьс шир, хайрга дайрганы үйлдвэрлэл эрхлэгчид гэдгийгмэднэ. Өнөөдрийн уулзалтын гол зорилго Туул голоо хэрхэн хамгаалах вэ, яаж хамтарч ажиллахгэдэгт байгаа юм. Та бүхэн бүгдээрээ баялаг бүтээгчид. Хамгийн гол нь өнөөдөр Туул голын бохирдол анхаарах төвшинд байна. Тиймээс хамтарч ажиллах нь чухал. Мөн та бүхэнтэй уулзаж байгаагийнх Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх асуудал ямар төвшинд байна вэ, яамны зүгээс юун дээр дэмжиж туслах хэрэгтэй байна вэ гэдэгт та бүхний санал бодлыг сонсохыг хүслээ” гэсэн юм.

Манай улсад жилд 10 мянган тонн хонины ноос, 10 мянган тонн тэмээний ноос бэлтгэгддэг ажээ. Үүнийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуйн нэгж байдаг байна. 2011 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу ноос угаах үйлдвэрүүдийг Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан зэрэг аймаг руу шилжүүлсэн.Тус холбооны УЗ-ийн гишүүн Энхтөр энэ жилээс бохир ноосыг нийслэл рүү оруулж ирэхийг хориглоход татгалзах зүйлгүй гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм. Түүний энэ саналыг БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх маш чухал санал дэвшүүлж байна.

Бид хаа, хаанаа ингээд сэтгэл гаргавал болохгүй, бүтэхгүйюм гэж үгүй хэмээн сайшаасан юм. Үүний дараа“Хайрга, дайрга үйлдвэрлэгчдмйн холбоо”ТББ-ын дарга Батжаргал Туул гол дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрга олборлогчдын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй хайрга, дайрганы үйлдвэр байдаг. Тус холбоонд нэгдсэн 43 үйлдвэрлэл эрхлэгчид хариуцлагаа ухамсарлаж, налуу өнцөг гарганнөхөн сэргээлтэй 90 гаруй хувьтай гүйцэтгэж байгааажээ. Олон нийтийн дунд хайрга, олборлогчдийг ухсан газраа тэр чигт нь хаядаг, Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр нь гэж боддог. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн гэдгээ олон нийтэд мэдээлж, нөхөн сэргээлт хийхдээ дан гац налуу өнцөг үүсгээд зогсохгүй стандартын дагуу, чанартай хийхийг албаны хүмүүс сануулав.

Мөн тэдний зүгээс Туул гол дагуунэгэнт лиценз олгоод, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа газраа гүйцэт ашиглах нь зүйтэй гэх саналыггаргасан юм.

Туул голын бохирдолд арьс ширний үйлдвэрүүд ч онцгой үүрэг гүйцэтгэж байна гэж албаныхан үзэж нийслэлээс нүүлгэх Засгийн газрын тогтоол гарсан. Дархан, Багануурт суурьшлийн шинэ бүс байгуулна гэж байсан ч эцэст нь Эмээлтэд Шар хөцийн хоолойд нүүлгэхээр болсон билээ. Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүд гурван газар төвлөрч байгаа. Боловсруулах 34, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 80 гаруй үйлдвэр бий. Эдгээрээс Дархан-Уул аймагт хоёр, Хан-Уул дүүрэгт 30 орчим нь үйл ажиллагаагаа явуулж байна.

Арьс ширэн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Бат-Очир “Арьс ширний үйлдвэрүүдийг усаа шууд Туул гол руу асгадаг гэж ойлгодог. Гэтэл бүгдээрээ цэвэрлэх байгууламжтай. Үүгээр нь дамжиж Төв цэвэрлэх рүү ордог. Өнгөрсөн гурван жилийн хугацаандурьдчилсан цэвэрлэх байгууламжиндаа дөрвөн тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн гэсэн юм. Мөн тэрээр арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх шинэ суурьшлийн бүс рүү 2017 он гэхэд нүүгээд эхэлчих байх. Гэхдээ нүүх зардлаа үйлдвэрүүд өөрсдөө хариуцна гэж байгаа. Энэ хөрөнгөө босгох нь чухал. Төрөөс шинэ суурьшлийн бүсийн дэд бүтцийг шийднэ” гэлээ.

Харин Аж үйлдвэрийн яамны албаны хүн энэ асуудлыг дахин судлах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын дарга Балжинням “Шинэ суурьшлийн бүсэд авто зам, төмөр зам, цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ гээд дэд бүтцийг шийдвэрлэхэд ТЭЗҮ-нь урьдчилсан байдлаар 281 тэрбум төгрөг гэж гарсан. Үйлдвэрлэл эрхлэгчид энэ мөнгийг төрөөс гарна л гэсэн ойлголттой байгаа. Үнэндээ энэ улсын эдийн засагт асарих дарамт болно. Энэ их мөнгийг хаанаас олох вэ.Тиймээс Аж үйлдвэрийн яам арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзэж байгаа. Дэд бүтэцтэй газар руу нүүлгэх нь төсөвт дарамт болохгүй” хэмээн яамныхаа байр суурийг илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ