БНАСАУ дайны үед хэрэглэх сүүлчийн нөөцөө задалж байна

Умард Солонгосын удирдлага дайн болбол хэрэглэхээр хадгалж байгаа хүнсний стратегийн нөөцийг задлах бодолтой байна. Тус орныг нөмөрч буй өлсгөлөн эрх баригчдыг ийм эцсийн алхам хийхэд хүргэжээ.

Солонгос, Хятадын хилийн ойролцоо суудаг Умард Солонгосын айл бүр 15 килограмм эрдэнэ шиш авсан байна. Олон хот, тухайлбал Пхеньяныг “стратегийн” хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байгааг бас мэдээлжээ.

Тус оронд өлсгөлөн нүүрлэж байгаа тухай мэдээ байнга ирдэг юм.Тухайлбал,Умард Солонгосын бүрэн зэвсэглэсэн 12 цэргийг Хятадын нутагт саатуулсныг гуравдугаар сарын сүүлчээр мэдээлж байв. Ингэж оргон зайлах нь гаднаас ирдэг хүмүүнлэгийн тусламж багассанаас болоод цэргийнхний хоол хүнс муудсантай холбоотой юм. Гэвч донор орнууд Пхеньяны эрх баригчдыг пуужин-цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлаасаа татгалзвал хүнс олгоно гэж мэдэгддэг. Ким Чен Уны засгийн газар одоо буулт хийхэд бэлэн биш байгааг Оросын нэг сайтад тэмдэглэжээ.

Сүүлийн үед тус улсад хүний мах идсэн хэмээн сэжиглэгдсэн гурван хүнийг олны өмнө цаазалсныг тэмдэглэвэл зохино. БНАСАУ-д хүний мах идэх явдал газар авсан тухай баримтыг Өмнөд Солонгосын төсвийн хөрөнгөөр ажилладаг Улс үндэстнээ нэгтгэх Солонгосын хүрээлэнгийн илтгэлд дурдсан байна. Ингэхдээ Өмнөд Солонгост гарч амжсан БНАСАУ-ын 230 дүрвэгчийн хэлснийгхүрээлэнгийн мэргэжилтнүүд илтгэлдээ дурджээ.

Хүний махыг хүнсэндээ хэрэглэх явдал 1990-ээд оны өлсгөлөнгийн үеэс байнгын үзэгдэл болжээ. Тэгэхэд янз бүрийн тоо баримтаас үзвэл, 250 мянгаас гурван сая хүн хүн тураалаар нас барсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ