Антарктидад харь гарагийнхан байсан уу

1945 онд Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссаны дараа Америкийн ТТГ-ынхан Германы шумбагч онгоцууд Антарктидад байгаа нацистуудын нууц бааз уруу ханган нийлүүлэлтхийж байсан гэсэн мэдээ олжээ. Ингээд хамгийн туршлагатай туйлын шинжээчдийн нэг болох адмирал Ричард Бердаар удирдуулсан хайгуулын ангийг 6-8 сарын дотор нацистуудын нууц баазыг олж илрүүлэх даалгавартайгаар тийш нь илгээсэн байна. ТэрээрАнтарктидийг маш сайн мэддэг хүн бөгөөд 1929 онд Өмнөд туйлыг онгоцоор туулсан, 1939-1941 онд Антарктидийн баруун ба өмнөд хэсэгт хайгуулын ангийг удирдаж байсан, Дэлхийн 2-р дайны үед фашистуудтай Арктикт тулалдаж явсан гээд багагүй туршлагатай нэгэн байв.

1946 оны сүүлчээр адмиралд дээрх хэргийг даалган Антарктид уруу явуулахдаа нисэх онгоц зөөгч хөлөг, 13 ширхэг байлдааны болон сөнөөгч усан онгоц, шумбагч завь, мөс зүсэгч, 20 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, 5000 гаруй бие бүрэлдэхүүн зэрэг хүн хүч, техник хэрэгслийг гаргаж өгсөн юм.

Нэг сарын дотор багийнхан 50 000 гэрэл зураг авч, урьд мэдэгдээгүй байсан хэд хэдэн уулыг газрын зурагт тэмдэглэж, туйлын шинэ станц байгуулж амжив.

Гэтэл “нисдэг тавагтай” төстэй техник тэдэн рүү гэнэт довтолсон байна. Тэр үед “нисдэг таваг” гэсэн хэллэг байгаагүй нь мэдээж. Маш хурдан өрнөж дууссан тулааны дараа дайсан хэлэлцээр хийх гэж байгааг Берд радиогоор мэдэгдэв. Дайсны төлөөлөгч нь ангийн үсэн хувцастай, өндөр нуруу, цайвар үс, цэнхэр нүдтэй 2 залуу эр байсан гэх. Тэдний нэг нь англи хэлээр муухан ярих бөгөөд америкчуудыг 2 цагийн дотор тэндээс явахыг шаарджээ.

Берд шаардлагыг хүлээн аваагүй тул дахин дайралт хийжээ. Дайсны нисэх аппарат хэт өндөр хурдтай байсан тул америкчууд яаж ч чадахгүй байлаа.

Энэ мөргөлдөөний үеэр 400 хүн амь насаа алдаж, 20 онгоц, нисдэг тэрэг сүйрч, 1 байлдааны хөлөг живж, 2 сөнөөгч онгоц гэмтжээ. Шөнө болоогүй бол бүр их хохирол амсах байв. Адмирал Берд ийнхүү судалгааны ажлыг зогсоож, нутаг буцах шийдвэрийг гаргаснаар энэ явдал өндөрлөв.

Антарктидийн энэ секторт харь гарагийнхны бааз байсан гэж зарим судлаачид үздэг. Ийм өндөр хурдтай нисдэг аппарат тэр үед немцүүдэд байгаагүй. Тэгээд ч, Герман бууж өгсний дараа 1945 оны хавар Антарктидад нэг ч Германы армийн албан хаагч байгаагүй. Амь гарсан нь дэлхий даяар хандсан зүгтээ зугтан одсон гэнэ.

Судалгааны ангийг эх орондоо очиход тайланг нь сонссоны дараа бүх цэрэг, офицеруудыг тусгаарлажээ. Ганцхан адмирал Берд л эрх чөлөөтэй үлдсэн байна. Гэхдээ түүнийг сэтгүүлчидтэй уулзаж ярилцахыг хоригложээ.

Харин Берд энэ тухай дурсамж бичсэн байна. Үүнийгээ хэвлүүлж чадаагүй боловч гар бичмэл нь «дээшээ» хүрч очсон тул Бердийг дор нь чөлөөнд гаргаж, гэрийн хорионд орууллаа. Тэр хэнтэй ч уулзах, ярилцах эрхгүй байв. Алдарт туйл судлаачийг 1957 онд нас барахад хэн ч түүнийг дурссангүй. Тэдний тухай материалыг АНУ-д нууцын зэрэглэлд оруулан хадгалж байдаг гэнэ.

Гэхдээ Бердийн илтгэлд Америкийн удирдлага туйлын нухацтай хандсан гэдэг. Иймээс 1948 онд Антарктид руу Тэнгисийн Цэргийн Флотын 39-р тусгай хэсгийг илгээжээ. Энэ хэсэг шинэ радио локатороор өвч тоноглогдсон, мөн тэнгисийн тусгайгийнхан хүч нэмсэнбайлаа. Гэвч тэд нисдэг тэргээр эрэг хавийг тэр чигт нь самнаж, гинжит машин тивийн гүн рүү явж хайгаад юу ч олсонгүй.

Тэдний олсон зүйл гэвэл ердөө л хэдхэн агуй болон ахуйн хог хаягдал, эвдэрсэн өрөмдлөгийн багаж, ууланд явагч төхөөрөмжийн хэмхэрхий, урагдсан хувцас төдийхөн л байжээ. Хачирхалтай нь, дэлхийн 2-р дайны үед германчуудын хэрэглэж байсан зэр зэвсэг, сумны хонгио ч олдсонгүй.

Ингээд пингвинээс өөр зүйлтэй учраагүй адмирал Жеральд Кетчем буцах тушаал өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ