Хятадад хутгатай этгээд найман хүнд халджээ

Хятадад Гуанжоу хотод гэмт этгээдүүд халдлага үйлджээ. Автобусны буудлын ойролцоо энэ хэрэг гарсан бөгөөд хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд хүмүүс рүү дайрч найман хүнийг хутгалж шархдуулжээ. Энэ хэрэг өнөө өглөө гарсан байна.
Би Би Си агентлагийн мэдээлснээр албаны байгууллагаас мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн биеийн байдал ямар байгааг одоохондоо олон нийтэд зарлаагүй байна.
Буудал дээр халдлага үйлдсэн хэрэг сүүлийн сард Хятадад хоёр ч удаа гарсан бөгөөд Кунмин болон Өрөмч хотуудад энэ халдлагууд гарсан юм.
Халдлагыг Шинжаан Уйгарын исламын бүлэглэл үйлдсэн бөгөөд өнөө өглөөний хэрэг ч мөн тэдний хийсэн хэрэг гэнэ. Цагдаа нар хутгатай этгээдүүдийн нэгийг нь буудан хөнөөж нөгөөг нь баривчилж чадсан байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ