Немцовын аллагын сэжигтэн гар бөмбөг дэлбэлж амиа хөнөөв

Борис Немцовын аллагад сэжиглэн Хойд Кавказаас гаралтай чечень иргэдийг баривчилсан тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн.
Тэгвэл одоогийн байдлаар таван хүнийг баривчлаад байгаа бөгөөд өмнө нь Чеченийн Дотоодыг хамгаалахын тусгай отрядад алба хааж явсан Заур Дадаев Борис Немцовын аллагад оролцсон гэдгээ хүлээгээд байгаа аж. Бусад этгээдүүд нь түүний хамсаатнууд бөгөөд одоогоор хэргээ хүлээгээгүй.
Гэсэн хэдий ч цагдаа нэгэнт хэргийн буруутнуудыг олж тогтоосон нь батлагдаад байна. Учир нь энэ хэрэгт оролцсон байж мэдэх зургаа дахь сэжигтэн Беслан Шаванов гэгчийг өчигдөр буюу гуравдугаар сарын 08-нд Чеченийн Грозный хотод байх гэрт нь бүслэн хааж баривчлах үеэр гар бөмбөг дэлбэлж өөрийгөө егүүтгэжээ.
Бүслэн хаах үеэр тэрээр нэг гар бөмбөгийг цагдаа нарын зүг шидээд өөр гар бөмбөгөөр өөрийгөө дэлбэлсэн байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ