Олимпийн медальтнууд нисдэг тэрэгтэй сүйрч амиа алджээ

Аргентин улсын хойд хэсгийн Риоха мужид агаарт хоёр нисдэг мөргөлдөж сүйрчээ. Энэ осол 3-р сарын 9-нд болсон бөгөөд нийт арван хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Францын спортын одод болох Камилл Муффат, Алексис Вастин нар сууж явжээ.

Тэд Францын TF1 телевизийн реалити шоунд оролцож явсан бөгөөд хоёр нисдэг тэргэнд олимпийн медальтнууд тэргүүтэй найман францын иргэн, аргентины хоёр нисгэгч байсан байна. Агаарт мөргөлдсөний улмаас унаж дэлбэрсэн тул нэг ч хүн амьд үлдээгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Осол гарах үеэр цаг агаарын байдал тааламжтай тогтуун байсан тул хүмүүсийн буруутай үйл ажиллагаа буюу нисгэгчдийн алдаанаас энэ осол гарсан байх магадлалтай гэнэ. Осол жуулчдын очих дуртай амралтын бүсэд болсон байна.

Дашрамд дурдахад Камилл Муффат нь Лондоны олимпийн гурван медаль хүртсэн усанд сэлэлтийн тамирчин ба Алексис Вастин нь Бээжингийн олимпийн медальтан аж.

Камилл Муффат

Алексис Вастин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ