"Исламын улс" гадаадын есөн иргэнийг барьцаалжээ

“Исламын улс”-ын босогчид Аль Гани газрын тосны талбай дахь газрын тосны компанийнхан уруудайралт хийж гадаадын есөн иргэнийг барьцаалсан байна. Дайралтын үеэр тэдэнд саад болох гэсэн найман хамгаалалтын ажилчдын амийг хороожээ.

Австрийн ГХЯ-ны мэдээлж буйгаар барьцаалагдсан иргэдийн дунд Австрийн иргэд, албан тушаалтнуудаас гадна Филиппиний дөрвөн иргэн, Чех, Бангладеш, Гана зэрэг улсын иргэд байгаа гэлээ. Эдгээр гадаадын иргэд бүгд VAOS компанийн ажилчид ажээ.

Компанийн удирдлагууд өөрийн ажилчдаас хэн нь ч бэртэж, гэмтээгүй, амь насаараа хохироогүй байгаа гэдгийг хэлж байгаа юм.

Харин Ливийн армийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа "Баасан гарагт террорист бүлэглэлийнхэн Триполи хотоос зүүн өмнөд зүгийн700 км-ийн зайд орших орон нутагт дайралт хийсэн. Энэ үеэр орон нутгийн ажилчдын нэг нь зүрхний шигдээсээр нас барсан" гэсэн юм.

Исламын улс бүлэглэл нь Аль Ганигийн газрын тосны талбайг эзэмшилдээ авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байна. Харин Исламистууд тухайнгазрыг хяналтандаа авах нь гол биш,ердөө талбайг устгах зорилгоор шатааж байгаа ажээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ