З.Дадаев: Биднийг зодож тарчилган Немцовын хэрэгт буруутгаж байна

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн чеченийн таван иргэд анх мэдүүлсэн мэдүүлгээсээ буцаж эхэлжээ. Жишээ нь өөрийн гараар буудан хөнөөсөн хэмээн мэдүүлж байсан Чеченийн Дотоодыг хамгаалалхын ажилтан асан Заур Дадаев тэдэнд тулгасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байна.

"МК" сонины сурвалжлагч Ева Меркачева хоригдож байгаа Заур Дадаев, ах дүү Губашев нартай уулзан ярилцахад тэрээр энэ тухай хэлжээ. Дадаев хэлэхдээ тэднийг ил гэмтэл учруулахгүйгээр байнга зодож, хүлээстэй, толгойд нь уут углаастайгаар хоёр хоногийг өнгөрүүлсэн. Устай хувинд толгойг нь дүрэх, нойтон алчуураар боох зэргээр хүний эрхэнд халдаж хүчээр хэрэг хүлээлгэхээр оролдсон гэдгийг ярьжээ. Намайг хэргээ хүлээвэл, бага ял өгнө, бусдыг чинь харин суллана гэж амласан учраас битүүнийг зөвшөөрсөн гэж тэрээр нэмэн хэлжээ.

Сэжигтнүүдийг баривчилсан тухай гуравдугаар сарын 7-нд Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников мэдээлсэн юм. Мөрдөн байцаалтаар Немцовыг Дадаев буудан хөнөөжээ. Тэрээр исламын шашинтнуудын тухай муугаар ярьж байсан учраас Немцовыг хөнөөсөн гэжмэдүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ