Ираны эмэгтэйчүүд хүүхэд үйлдвэрлэгч машин болох уу

Иран улс нь саяхныг хүртэл хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого баримталж байв. Харин одоо эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжих зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.

Уг төсөлд сайн дураар үргүй болох, жирэмслэлтээс хамгаалахыг хориглож, эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах зэрэг заалтуудыг тусгасан аж. Түүнчлэн хүүхэдгүй эмэгтэйг ажил эрхлэхийг нь хориглох тухай заалт байгаа юм байна. Хэрэв энэ хууль батлагдвал Ираны эмэгтэйчүүд “хүүхэд үйлдвэрлэгч машин” болж хувирна хэмээн “Эмнисти Инернэншл” олон улсын хүний эрхийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Тус байгууллагын зүгээс энэхүү хууль батлагдсанаар эмэгтэйчүүдийн эрхийн статусаар Ираныг хэдэн арван жилээр ухраана гэсэн байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ