Гүүгл таны зурагны өө сэвийг автоматаар засдаг болно

Гүүгл компани Твиттер, Фэйсбүүкээс дутахааргүй зурагнууд түгээх, олон нийтэд хүргэх боломжтой технологи нэвтрүүлжээ. Гүүглийн энэхүү шинэ хайлтын систем нь интернэт дэх хамгийн нөлөө бүхий систем гэж тооцогдож байна. Google Plus үйлчилгээ нь фото зурагнуудын хамгийн том нэгдсэн сан байх гэнэ. Ингэхдээ мэдээллийн сан дахь зурагнуудыг автоматаар сонгож олон нийтэд хүргэх юм. Google Plus нь хүмүүсийг илүү ойр дотно байхад туслах боломжтой. Хэрвээ таны оруулсан фото олон хүнд харагдахгүй бол гүүгл тэдгээрийг түгээж, худалдан авахыг хүмүүст санал болгох юм. Мөн зурагнуудын өө сэвийг автоматаар засварлах боломжтой аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ