21 настай залуу бэлэг эрхтэнтэй боллоо

Өмнөд Африкийн Кейптаун хотноо эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал анх удаагаа амжилттай болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж эхэллээ. Уг мэс ажилбарыг 2014 оны 12 дугаар сарын 21-нд есөн цагийн турш хийсэн бөгөөд амжилттай болсон эсэхийг эцэслэн магадлахын тулд тодорхой хугацаа шаардлагатай байсан тул олон нийтэд зарлаагүй ажээ. Одоо 21 настай залуу бүрэн эдгэрч, шилжүүлэн суулгасан эрхтэн нь өөрийн бүх ажиллагааг бүрэн дүүрэн явуулж байгаа тул ийнхүү амжилттай хэмээн дүгнэж буй гэнэ. Тэрээр бэлгийн хэвийн амьдралтай болж, мэс заслын үр дүнд бүрэн сэтгэл ханамжтай байгаа ажээ.
Нэрийг нь нууцалсан энэхүү залуу багадаа бэлэг эрхтний хөвч таслуулах уламжлалт үйлийн үеэр гэмтэл авсны улмаас гурван жилийн өмнө эрхтэнээ авахуулахаас өөр аргагүй болсон байна. Өмнөд Африкт жилд 250 хөвгүүн хөвч таслуулах, бэлэг эрхтний уруулыг огтлох үеэр гэмтэл авч, улмаар бэлэг эрхтэнээ авахуулдаг гэсэн баримт бий. Бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 ондХятадад хийсэн боловч үйлчлүүлэгч нь шинэ эрхтэнд дасалгүй 10 хоногийн дараа түүнээстатгалзсан ажээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ