Сангийн сайдад эрүү үүсгэн шалгаж эхэлжээ

Румыны Сангийн сайд Дариус Валковт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар Reuters мэдээлэв.
Түүнийг Слатин хотын захирагч байхдаа нэгэн компанид гэрээ байгуулах эрх олгуулахаар комиссийг шахсан гэх хэргээр шалгаж байгаа хэмээн прокурорын газраас мэдээлсэн байна. Тухайнкомпани нь Слатин хотын болон ойр орчмын тосгон суурингуудын усан хангамжийн системийг өргөтгөн шинэчлэх эрх авчээ. Түүнчлэн Валков 2010-2013 онд нийт хоёр сая орчим еврогийн хахууль авахдаа бэлнээр болон зуучлагч компаниудаар дамжуулан авсан гэлээ. Тэрээр Авлигатай тэмцэх газарт байцаагдан гарч ирээд сэтгүүлчдэд хандан өөрт нь ял тулгаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Дариус Валков нь хотын захирагчаар ажиллаж байгаад сенатад сонгогдон, улмаар өнгөрсөн оны сонгуулиар танхимын Сангийн сайд болсон аж.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ