Путин байлдааны бэлэн байдлын тушаал Балтийн флотод өгөв

АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудын тэнгисийн цэргийн сургуулилт Оросын усан хилээс хэдхэн километрийн зайтай болж байгаагаас шалтгаалан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Балтийн тэнгисийн флотод байлдааны бэлэн байдал зарласан байна.

НАТО-гийн цэргийн сургуулилтыг ОХУ-ын зүгээс эрс эсэргүүцэж өдөөн хатгалга хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Балтийн тэнгисийн флотын харьяа Баренцын тэнгист байрлах цөмийн шумбагч онгоц бүхий флотилийг ерөнхийлөгчийн энэхүү тушаалд хамааруулан бэлэн байдалд оруулжээ.

Энэ явдлыг олон улсын ажиглагчдын зүгээс өнгөрсөн зуунд хүйтэн дайны үед Орос Америкийн харилцаа Кубын асуудлаас болж дээд цэгтээ хүртэл хурцдаж Карибын тэнгист Зөвлөлтийн усан онгоцууд дөхөж ирсэнтэй зүйрлэн бичиж эхэлжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ