Пакистаны нөлөө бүхий улс төрчийг хороожээ

Пакистаны парламентын хоёр дахь том нам болох “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” намын дэд дарга эмэгтэйг буудан хөнөөжээ. Захра Шахид Хусейн нь Карачи хотод өөрийн гэрийн ойролцоо амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Пакистаны хэвлэлүүд уг аллага нь дээрмийн сэдэлттэй байж болох юм гэжээ.
Энэ сарын 11-ний өдөр Пакистанд парламентын сонгууль явагдаж, тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифын Пакистаны Лалын шашинтны лиг /Навазын бүлэг/ нь ялсан билээ. Үүний дараа парламентад суух мандатынхаа тоогоор тус улсын хоёр дахь том намд тооцогдох “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” орсон юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ