Эргээд ирвэл чамайгаа би уучилнаа… (уншигчийн захидал)

Та бүхэнд энэ сайхан инээдмийн баярын өдрийн мэнд хүргье. 1 сарын өмнө амьдрал сайхан л байлаа бүх юм болж л байна гэж бодож явсан минь худлаа байж. Би 28 настай энгийн л 1 залуу. Улирлын чанартай ажил хийдэг. Эхнэр маань надаас 6 насаар дүү. Ер нь бодоод байхад хамгийн жаргалтай байсан мөчүүд маань анх танилцаад үерхэж байсан тэр бас миний охин энэ хорвоо дээр мэндэлсэн тэр л үеүүд хамгийн нандин жаргалтай мөчүүд байж.

Одоо бүх юм дууссан. Эхнэр хүүхдээ аваад 2-лаа түр тусдаа амьдаръя гээд яваад өгсөн. 10-аад хоногийн дараа араас нь байгаа газрийн олоод очсон чинь гэртээ намайг оруулдаггүй шүү. Хаалгыг нь эвдээд орсон чинь охины минь хажууд 1 залуу тэвэрсэн хэвтэж байхыг харад би нүдэндээ арай ядан итгэж билээ. Охиноо аваад явах гэсэн боловч охин мань ээжээсээ холдож чадахгүй уйлаад, надад үнэхээр хэцүү байсан. Ээж охин 2-г салгаж охиноо зовоогоод яахав гэж бодоод охиноо ээжид нь үлдээгээд ирсэн. Охин 3 нас хүрэх гэж байгаа.

10-дхан хоног ааваасаа холдоход намайг танихгүй бишүүрхээд ирэхгүй уйлж байхад нь нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Хайртай дуртай хагацахгүй салахгүй гэж байнга хэлж байсан эхнэр маань ингээд хуураад явсанд нь үнэхээр гомдож байна. Аавынхаа өвөр дээр тоглож наадаж, инээж уйлж байсан охин маань танихгүй байхаар надад гайхах, айх 2 мэдрэмж зэрэг төрж байсан. Бид 2 салах шалтгаан бол байхгүй гэж би бодож байна. 1 л өдөр яваад өгсөн. Би одоо яахуу, тэр 2 маань эргээд надад ирэх болвуу? Хэрвээ ирбэл чамайгаа би уучилнаа…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ