Сурагчиддаа хариу хуулуулсан 11 багшийг баривчилжээ

Атланта хотын багш нар шалгалтын ажлыг залилан мэхэлсэн гэх хэрэг дуулиан тариад байна. Тус хотын 11 багш сурагчиддаа шалгалтын хариуг хуулуулсан тул тэднийг хууль зөрчсөн хэмээн пүрэв гарагт хорьсон талаар Associated Press мэдээллээ.

Жил бүр ахлах сургуулиудыг болон багш нарыг нь тухайн сургуулийн сурагчдын оноо, төгсөлтийн чанар зэргээр нь эрэмбэлэн жагсаадаг аж. Энэхүү жагсаалтыг тэргүүлвэл багш нарт нь мөнгөн урамшуулал олгодог тул үүнээс болжшалгалтын үеэр сурагчиддаа шалгалтын хариуг бичсэн цаас дамжуулах гэж байгаад тэд баригдсан байна.

Эдгээр багш нарын дунд удирдлагуудч мөн байгаа юм. Хуулийн дагуу Боловсролын тухай хуулийг зөрчсөн багш нарт20 хүртэлх жилийн хугацаатай хорих ял оноодог ажээ. Нэгдсэн журмаар 44 ахлах сургуулийн 180 багш шалгалтанд хамрагддаг юм байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ