Samsung Galaxy S6, S6 edge-г танилцууллаа

Өнөөдөр Испани Барселона хотноо олон улсын CES электрон барааны танилцуулга уулзалт дээр Samsung компани өөрсдийн шинэ бүтээл болох Galaxy S6, Galaxy S6 Edge хамтаар нь танилцууллаа.
Үндсэн Samsung-ын загвараас илүү метал гадаргуутай дугуйрсан булантай болсон нь хальт харвал iPhone 6 - тай андуурахаар аж. Samsung Galaxy S6 хувьд нэгэн шинэ давуу тал нь сим картаа хажуу талаас нь хийж болдог болсон байна.
Урд талын камер 5 MP 'Megapixel' ард талын камер 16 MP 'Megapixel' оптик дүрс тогтворжуулагчтай , авто фокус тааруулагч, 5 MP урд талын камер ƒ/1.9 өргөн хөшигтэй 43% илүү өргөн хүрээг хамарч зураг авах бөгөөд HDR автоматаар илрүүлэгчийн тусламжтай гэрэлтүүлэг тасалгааны гэрэл илүү мэдрэх чадвартай болсноос гадна харанхуй шөнө илүү сайн гэрэлтүүлэгтэй авах чадвартай гэнэ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ