Сиричүүдийн амьдралыг төсөөлөхөд улам хэцүү болж байна


Дайны улаан гал маналзаж, идэр залуус өдөрт зуу зуугаараа амьа алдаж байсныгII дайн өгүүлж байсан. Зэр зэвсгийн хүчээр 1939 онд иргэдийг номхруулж байсан цаг тэртээ холых. Тэр цагт сайн сайханд итгэгч хүмүүс “Ирээдүйд хэзээ ч ийм зүй болохгүй” гэж байсан ч өнөөдөр тэрхүү аймшигтай зүйл болсоор л байна.
Гэтэл өнөөдөр Ойрхи Дорнодын Сири улсад дарь үнэртэж, цус нулмисаар гол урсаж байна. Сирид иргэний дайн үүсээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байгаа. Өчигдрийн байдлаар Сирийн Кусайр хотод томоохон дахин дэлбэрэлтболж олонхүн амь нас эрсэджээ. Албаныхны дамжуулсан мэдээллээр 50 гаруй хүн амь насаа алдсан гэж байгаа. Засгийн газрын цэргүүдийн довтолгоонд энгийн иргэд өртөж, хот суурингууд нь танигдахын аргагүй болсон байна.
Сиритэй холбоотой АНУ болоод олон улсын өөр нэгэн санаа зовоож байгаа зүйл бол химийн зэвсэг хэрэглэж байгааг дэлхий нийтээр мэдсэн энэ үед тиррорист бүлэглэлийнхний гартхимийн зэвсэг орох вий гэсэнхардлага байгаа. Химийн зэвсэг хэрэглэж байгаа энэ үйлдлийг нэн даруй зогсоохгүй бол асарих хэмжээний хор хохирол амсч мэдэхээр байдалд хүрээд байгаа билээ.
Сирийн иргэд нутгаасаа дүрвэн зугтаж, гадаа орнуудад амьдарч эхлээд байгаа. Энэ байдал нэлээддаамжирч эхлээд буй. Үүнээс гадна дүрвэн зугтаасан иргэдийнэрх зөрчигдөж, гэмт хэрэг, халдлагад өртөх нь ихсэх болжээ. Дайны нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед сиричүүдийн амьдралыг төсөөлөхөд улам хүндхэн болсоор байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ