Өнгөө хувиргадаг ухаалаг бугуйвч

Унгарын залуу зохион бүтээгчид “Liber 8” нэртэй компани байгуулан “Tago Arc” нэртэй анхны бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Сүүлийн үеийн ухаалаг гар утас болон ухаалаг цаганд түлхүү ашиглах болсон электрон бэхний технологийг шингээж ухаалаг гар утасны тусламжтайгаар хүссэн өнгө загварт хөрвөх чадалтай уг бугуйвч хэрэглэгчийн зах зээлд нэвтрэхэд бэлэн болсон байна. Ухаалаг гар утастайгаа Bluetooth-ийн холболтоор холбож өөрийн зургийн сангаас хүссэн өнгө загвараараа хувиргах боломжтой гэнэ.
Түүнээс гадна том хэмжээний фото зургаа ч бугуйвчин дээрээ тавих боломжтой юм байна. Зохион бүтээгчид нь шинэ бүтээгдэхүүнийхээ тухай хэлэхдээ “Ухаалаг гар утсаар дамжсан олон төрлийн дуу хөгжим, загвар дизайн кино шийний аппликэйшнүүд гарсан шүү дээ.
Харин хэрэглэгч тэдгээрээс зөвхөн утсандаа хүссэн зүйлээ татаад л түүнийгээ ухаараг бугуйвчиндаа суулгаж болно. Энерги солилцож бас зугаацаж болно шүү дээ. Мөн 10 секунд тутамд ч бугуйвчнийхаа өнгийг өөрчлөөд байх боломжтой” гэжээ.
Бүтээгдэхүүн цэнэгийг хамгийн багаар зарцуулдаг Электрон бэхний технологиор тоноглогдсон тийм ч учраас таны ухаалаг гар утаснаас багахан цэнэг татаад байх боломжтой. Бугуйвч цахим хуудсын худалдааны дагуу 300 еврогоор худалдаанд гарч эхэлжээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ