Ханхүү Харри Австралийн армид алба хаана

Их Британийн ханхүү Харри ирэх 6 дугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө Австралийн армид бүтэн сарын хугацаанд алба хаах гэнэ. Армийн ёслолын хувцасаар гангарсан ханхүү Харри даваа гаригт Канберра хотноо ирсэн байна.
Ханхүү Харри Австралийн армид үүрэг гүйцэтгэх сарын хугацаандаа Перт, Дарвин, Сидней хот дахь нисэх хүчин, явган цэргийн ангид алба хаах аж.
Тэрээр армид хүчин зүтгэсэн 10 жилийн хугацаанд гурав дахь удаагаа Австралид алба хааж буй энэ юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ