Хүүхдүүдээ хөнөөсөн байж болзошгүй эцгийг баривчиллаа


Өнөөдөр өөрийн хоёр хүүхдээ санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй Британи эрийг Францад баривчилжээ. Түүнийг хүү охин хоёрынхоо аминд хүрсэн хэмээн Францын цагдаа нар мэдээлжээ байгаа.Бямба гаригийн үдээс хойш Францын “Saint-Priest” дахь орон сууцнаас цагдаа нар таван настай охин болон,10 настай хүүгийн цогцос олсон хэмээн AFP мэдээлсэн юм.
Хүүхдүүдийг хутгаар хөнөөсөн байв. Францын цагдаа нар энэ хэргийг хэн хэрхэн үйлдсэн нь тодорхой хэмээн мэдээлж байгаа. Амиа алдсан хүүхдүүдийн ээж хэлэхдээ хүүхдүүдээ зөвхөн аавтай нь орхисон гэжээ. Хосууд нэг жилийн өмнө салсан бөгөөд салснаасаа хойш хүүхдүүдээ нөхөртөө үйлдээсэн анхны тохиолдол нь байсан аж.Ээж нь болон хэрэг явдлын гэрчүүд цагдаа нарирэхэд хүүхдүүд гэртээ, бүх зүйл цусанд будагдсан байсан гэжээ. Хөршүүд анхлан цагдаа дуудсан гэнэ. Хэргийн мөрдлөгө үргэлжилж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ