Хуучин байшингуудын хөгцнөөс хий үзэгдэл үүсдэг гэнэ

Хуучны орд харшуудад хий үзэгдэл, сүнс харагддаг нь хөгцний мөөгөнцрийг хүмүүс тэгж хардгаас болдог хэмээн Америкийн эрдэмтэд үзжээ.
Кларксоны их сургуулийн инженерүүд үүнийг шалгахын тулд хий үзэгдэлтэй гэх байшингуудад судалгаагаа явуулахаар төлөвлөж байна. Эдгээр байшинг ямар нэгэн сүнсгүй гэх байшингуудтай харьцуулах аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар сүнстэй гэх байшингууд нь доторх агаар нь бохирдож, хорт хөгц үүсдэг байна. Зарим хөгцний мөөгөнцөр хүний сэтгэл санааг эрс унагаж, уур уцаар, байгаа байдлыг бодитоор үнэлэх чадварыг бууруулдаг аж.
Гэхдээ хөгц нь харшил, багтраа үүсгэдэг гэдэг нь судлагдсан ч сэтгэцэд нөлөөлдөг талаарх мэдээлэл нь бүрэн судлагдаагүй байна. Оготны хувьд хөгц нь тархины үрэвсэл үүсгэж, ой санамжаа алдахад хүргэдэг. Түүнчлэн түгшүүр төрүүлдэг.
Сүнстэй байшингуудын судалгааны үр дүнг энэ оны зун танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ