“Airbus A320” онгоцыг унаж байхад нь аврахыг оролдсон эрэлхэг ахмадын зураг нийтлэгдлээ

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны багийн ахмад Патрик Зондерхаймер нь хоёрдугаар нисгэгчийг онгоц унагах үед саад хийхийг оролдсон ч чадаагүй юм. Түүнийг өдгөө хүмүүс баатарлаг үйлстэн хэмээж байна.
Патрик Зондерхаймерын зургийг саяхан “Твиттер” хуудсанд тавьжээ. Уг зургийг тэрбээр Кёльн дахь нислэгийн компанийн төв байранд авахуулсан аж. Хамт олон нь түүнийг сайн хүн, сайн мэргэжилтэн байсан тухай дурсан санаж байна.
“Germanwings” төсвийн компанийн “Airbus A320” онгоц Барселонагаас Дюссельдорф руу нисч яваад Францын зүүн өмнөд хэсэгт орших Альпын нуруунд сүйрсэн юм. Хэргийн гол буруутанг хоёрдугаар нисгэгч Андреас Лубитцтэй холбон тайлбарлаж буй. Түүний санаатайгаар үйлдсэн энэ хэргээс болж 150 хүн амиа алдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ