Энгийн иргэнийг цагдаа араас нь 8 буудаж хөнөөжээ

Цагдаа хар арьстныг буудаж хөнөөсөн тохиолдол АНУ-д олонтаа гарч тус улсын нийгэмд шуугиан дэгдээдэг. Тэгвэл өчигдөр дахин ийм хэрэг гарч тус улсыг шуугиулж байна. Өмнөд Каролинагийн Чарлестон хотын цагдаагийн офицер Майкл Слэгер гэгч нэгэн хар арьстныг араас нь найман удаа буудаж хөнөөсөн хэрэг гараад байна.
Хамгийн гол нь хар арьстныг буудаж буй бичлэгийг тэр үед хөндлөнгөөс хийсэн бөгөөд мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр цацагдаж дуулиан тарьж байна. Цагдаа ямар ч зэвсэггүй хар арьстныг араас нь 8 удаа буудаж хөнөөнө гэдэг үнэхээр харгис балмад явдал юм.
Өмнө нь өсвөр насны хар арьст хүүг буудан хөнөөсөн цагдаагийн хэрэг АНУ-ыг доргиож нийгмийг хамарсан эмх замбараагүй явдал өрнөж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ