Гэрэлтүүлэгч "Life Paint" шүршигчийг бүтээжээ

"Volvo" машин үйлдвэрлэдэг компаниас "Life Paint" шүршигчийг зохион бүтээсэн байна. Онцгой материалаар хийгдсэн энэхүү шүршигч нь өдрийн цагаар бус шөнө машины гэрэлд гэрэлтэх аж.

Шүршигчийг ашиглахад хялбар бөгөөд унах гэж байгаа унадаг дугуй болон гадуур өмсөж яваа хувцас, дугуйны малгай зэрэгт шүршихэд л хангалттай юм байна. Өдөрт нэг удаа цацахад долоо хоногийн турш гэрэлтэх ба усаар арилгах боломжтой аж. Ингэснээр шөнийн цагаар дугуй унахад аюулгүй байдлыг хангахад туслах зорилготой гэнэ.

"Life Paint" нь одоогоор Англи улсад зарагдаж байгаа бөгөөд удахгүй бусад орнуудад ч худалдаалж эхлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ