Онгоцны ослоор долоон хүн амиа алджээ

Америкийн Иллинойс мужид мягмар гаригт Cessna 414A гэх жижиг онгоц осолдсон байна. Үүний улмаас долоон хүн амиа алджээ.Онгоцонд Иллинойс мужийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийнхан сууж явсан байна. Оюутнууд Индиана мужид болсон сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцаж явахдаа осолдсон байна.
Цаг агаарын нөхцөл муу, манантай бүрхэг байсан нь онгоц осолдоход хүргэсэн гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах төв, Нисэхийн удирдах газраас гарсан шинжээчид осол болсон газарт ажиллаж байгаа аж.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ