Бэлчээрээ хамгаалсан залууг 100-гаад хятад зоджээ

Б
НХАУ-ын ӨМӨЗО-ны Шилин гол аймгийн Үзэмчин хошуунд малчин ард Хан маш хүнд, ноцтой бэртжээ. Түүнийг хятадууд бүлэглэн зодсон гэсэн мэдээлэл бий. Учир нь түүнийг бэлчээр нутгаа харамласнаас ийнхүү үймээн гарсан гэнэ. Гэрчүүдийн ярьж буйгаар энэ хэрэг өнгөрсөн 17-ны өдөр гарчээ. Энэ өдөр бас нэгэн тэмдэглэлт баярын ойн арга хэмжээ болж байсан бөгөөд олон хүн цугларсан байх үед үймээн дэгдсэн байна. Өмнө нь ч энэ бүс нутагт бэлчээртэй холбоотой хэд хэдэн удаагийн томоохон маргаан дэгдэж байсан. Зодуулж шархадсан эрээс гадна хэд хэдэн хүн ч бэлчээрийн маргааны асуудалд холбогдож байсан хэмээн малчин ардууд мэдүүлж байгаа. Газар нутгаа харамласан энэ үйлдэлд өмнө нь ч хэдэн хүний аминд хүрч байсан.
Малчин залуу руу ойролцоогоор 100 гаруй хятад дайрч биед нь гэмтэл учруулсан байна. Тэдгээр хүмүүс машин, мотоцикл унаж ирээд бэлчээрт байсан залуу руу дайрсан байгаа юм. Маргаан гарах шалтгаан нь малчин иргэдийг ашигла хэмээн засгийн газраас тогтоож өгсөн газарт эрх мэдэлтэй, баян хятад хүмүүс дайрч орсноос үүдэлтэй. Одоо энэ хэргийг Үзэмчин хошууны Байянхуаны цагдаагийн хэсэг дээр шалгаж байна.
Хятадын Коммунист намаас малчин ард монголчуудыг хамгаалах, тэдэнд зориулан тасалсан бэлчээрийн газарт халдахгүй байх тал дээр санаа тавин ажилаж чадахгүй байгаа хэмээж буй. Энэ хэрэг явдлаас үүдэн өвөрмонголчууд уурлан хилэгнэж, бослого үймээн дэгдээхэд бэлэн байгаагаа хэлж байна. Намын шинэ даргаар ажиллаж байгаа Ши Жинпинийг энэ асуудалд хуучинсаг бус үүднээс хандана хэмээн найдаж байгаа гэнэ.


Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ