Солонгост амьдардаг 3 монгол иргэн гэрээсээ баривчлагджээ

Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын 3 иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчилсан байна.
Эдгээр иргэд нь Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор 6 удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх 7 ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон байна.
Монгол залуус Кимхэ хотод 1 өрөө байр хөлслөн хамтдаа амьдарч байхдаа гахай, шувууны аж ахуй болон газар тариалангийн компаниудад цагийн ажил хийдэг байсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ