АНУ-д хар салхины улмаас нэг хүн амиа алджээ


ӨчигдөрАНУ-ын Канзас, Оклахома, Айова зэрэг мужийг дөрвөн ч том хуй салхи дайрсны улмаас нэг хүн амь үрэгдэж, 21 хүн бэржээ. Түүнчлэн хүчтэй хуй салхины улмаас олон зуун байшин, сууц эвдэрч сүйдэн, модод үндсээрээ булгарч, автомашинууд хөмөрсөн тухай ВВС дамжууллаа. АНУ-ын Оклахома мужийн захирагчийн зүгээс хуй салхины гамшгийг хохирол багатай өнгөрүүлэхийн тулд мужийнхаа 16 хотод онц байдал зарласан байна. Хүчтэй салхины улмаас цахилгааны шугам гэмтэж мужуудад олон мянган айл өрх гэрэл, цахилгаангүй болсон байна.
АНУ-ын цаг уурын газраас мэдээлснээр баруун дундад нутгийг дайрсан хүчтэй хуй салхи зүүн хойд хэсгийг чиглэн байгаа гэв. Тиймээс тус бүс нутгийн иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ