Америкийн эмгэнэлт явдал

Америкийн Өмнөд Каролинад цагдаагийн офицер зэвсэггүй хар арьстны араас найман удаа буудаж хөнөөсөн хэрэг гарч бодит бичлэг нь олон нийтэд цацагдсанаар урьд хожид гарч байгаагүй хар арьстнуудын дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.
Хэдхэн сарын өмнө АНУ-ын Фергусон хотод өсвөр насны зэвсэггүй хар арьст хүүг цагаан арьст цагдаа буудан хороосноор мөн л нийгэмд эмх замбараагүй байдал газар авч шуугиан дэгдэж байсан юм.
Тэгвэл энэ удаа бодит бичлэг тарснаар хар арьстнууд төдийгүй АНУ-ын нийт иргэд энэ хэрэгт ихээр цочирдож байна.
Уолтер Скотт гэгчийн араас хөөж байсан цагдаагийн офицер Майкл Слэгер хэдхэн метрийн зайнаас цэцэрлэгт хүрээлэнд зугтаж яваа хар арьстны нуруу руу найман удаа буудаж байгаа унагаж байгаа нь бичлэгт харагдана. Энэ хэргийнх нь төлөө цагдаагийн офицерыг бүх насаар нь хорих юмуу цаазын ял оноож магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой хоёр дахь бичлэгийг олон нийтэд цацсан байна.
Шинээр дэлгэгдсэн бичлэг нь цагдаагийн энгэрийн камерных бөгөөд энэ бичлэгт Уолтер Скотт машинаасаа бууж зугтаж байгааг харуулжээ. Энэ хэргийг үйлдсэн цагдаагийн офицерт бүх насаар нь хорих ял юмуу, цаазын ял оноож магадгүйг америкийн хэвлэлүүд бичиж байгаа юм. Хамгийн гол нь хар арьстнуудыг мал адгууснаас дор үзэж гэгээн цагаан өдөр буудаж хөнөөх сэтгэхүйтэй цагдаа нар Америкт хэр олон байгааг тааварлах боломжгүй нь бодит аюул.
Ер нь арьс өнгөний үзэл өнөөгийн Америкийн нийгэмд байсаар байгааг нуух аргагүй. Хэдийгээр төр засгийнх нь зүгээс ардчилал ярьж энэ бүх нийгмийн муу муухайгаа дарахыг оролддог ч америкчууд бодит байдалтайгаа эвлэрэхийг хүсэхгүй байгаа нь олон нийтийн сүлжээнд бичигддэг зүйлсээс нь илэрнэ.
АНУ-ын нийт хүн амын 13.2 хувь буюу 42 сая орчим иргэд нь афро-америк гаралтай хар арьстнууд. Тэдгээр 40 сая давсан хар арьстнуудын ихэнх нь гарал үүсэл, нийгэмд эзлэх байр суурь, орлогын асуудлаараа Америкийн доод давхаргад хамрагдаж байгаа нь гол асуудал болоод байна.
Тус улсад гардаг гэмт хэргийн дийлэнх нь хар арьстнууд үйлддэг гэх судалгаа ч бий. Учир нь Америкийн том жижиг хотуудын аль л ядуу дүүрэгт хар арьстнууд олноороо суурьшиж тэнд гэмт хэргийн гаралт хэтэрхий их байдаг юм.
Байдал нэгэнт ийм учир тус улсын төсвөөс хар арьстнуудын нийгмийн халамж, боловрол үйлчилгээнд их хэмжээний мөнгө суулгаад суулгаад өнөөг хүртэл юу ч өөрчлөгдөөгүй хэвээр. Харин ч цагаан арьст залуусаас хэдэн хувь илүүгээр хар арьст залуусыг цагдаа нар буудан хороох явдал өдөр тутам гардаг энгийн үзэгдэл болж хувирчээ.
Улстөрчид энэ асуудалд толгойгоо гашилгаад ямар ч зөв шийдэлд хүрдэггүй, аливаа шийдвэр хар арьстнуудын хороололд очоод үр дүнгээ өгдөггүй талаар хэвлэлүүд бичдэг. Байдал нэгэнт ийм учир хар арьстнуудыг мянга тордоод нэмэргүй, тэд угаасаа л ийм нөхцөлд амьдрах ёстой хүмүүс гэдэг үзэл бодолтой эвлэрсэн цагаан арьстнуудын тоо өссөөр тэр хэмжээгээр тус оронд арьс өнгөний үзэл нэмэгдсээр байна.
Хотын захын харуудын хороололд хар залуу болгон халаасандаа галт зэвсэгтэй явдаг болсон тул цагдаа нар буудахгүй гээд ч яах юм гэсэн байдлаар цагаан арьстнууд энэ асуудалд ханддаг бол хар арьстнууд цагдаа нарыг арьс өнгөний үзлийг дэвэргэгч төсвөөс цалинждаг этгээдүүд мэтээр харсаар.
Цагдаа нар зүгээр л гудамжаар яваа хар арьстнуудыг зогсоож баривчлах, торгох нь энүүхэнд тул үүнийг арьс өнгөний үзэл гаргалаа хэмээн хар арьстнууд эмзгээр тусгаж авсаар байдгийг энэхүү нийтлэлд онцолжээ.
Энэ бол Америкийн нийгмийн байгууллын хамгийн эмзэг сэдэв бөгөөд өөр ямар ч улсад ийм асуудал байдаггүй. Бусад улс орнуудад шашны асуудал хөндөгддөг бол харин АНУ-д арьс өнгөний асуудлаас болоод ямар ч сүйрэлд хүргэж мэдэх юм.
Магадгүй энэ асуудал даамжирсаар арав хорь, бүр тавин жилийн дараа ч шийдэгдэхгүй явсаар ирээдүйд АНУ-ыг задралд хүргэж мэдэх юм. Магадгүй дан ганц афро-америкчуудаас бүрдсэн шинэ улс үүсэж тэднээс АНУ нэн тааламжтай салж тусгаарласнаар сая л нэг нийгмийн асуудлаа буу халаасласан ядуу зүдүү харуудгүйгээр шийдэх боломжтой болох юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ