АНУ, БНСУ агаарын цэргийн сургуулилт хийнэ

БНСУ, АНУ-ын цэргүүд хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна. Хээрийн сургуулилтын хүрээнд хоёр улс агаарын хүчний хамтарсан нислэгт сургуулилт зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын агаарын хүчний штаб мэдээлсэн байна.

“Max Thunder” нэртэй тус цэргийн сургуулилт энэ сарын 24-н хүртэл үргэлжилнэ. Агаарын сургуулилтад 100 гаруй дайны усан онгоц, 1400 гаруй цэрэг хоёр талаас оролцож байна. Сургуулилт Өмнөд Солонгосын буланд өрнөж буй бөгөөд болзошгүй агаарын довтолгоо, далайн замын довтолгооноос сэргийлэх зорилго дор энэхүү сургуулилт явагдаж буй аж.

Хоёр улс энэ жил гурав дахь удаагаа цэргийн хамтарсан сургуулилт хийж байна. Өчигдрөөс эхэлсэн агаарын цэргийн сургуулилтад Өмнөд Солонгосын 550 флотын цэрэг, сөнөөгч онгоцны 50 гаруй нисгэгчид оролцох бөгөөд F15K, KF-16, F-4E, F-5, C-130, E-737 гэсэн байлдааны нисгэгч онгоцууд ашиглах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ