В.Путины өмнө солонгос дуучин оржээ

“Time” сэтгүүл өнгөрөгч 2014 оны онцлох алдартнаа тодруулсан байна.
Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар БНСУ-ын “2ne1” хамтлагийн дуучин, CL хэмээх нэрээр уран бүтээлээ туурвидаг Ли Чэ Рин нэгдүгээр байрт орсон байна.
Санал асуулгад оролцогчдын 6.6 хувь нь түүнд саналаа өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6.5 хувийн дэмжлэгтэйгээр хоёрт орсон бол жагсаалтын гуравдугаарт дуучин Лэди Гага /2.6/ оржээ.
Бусад бүх хүмүүс 2 хувиас доош санал авсан байна. Тухайлбал, Ромын пап Франциск есдүгээрт /1.5/, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 11 дүгээрт /1.4/, Мишель Обама 12 дугаарт /1.2/ тус тус оржээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ