Машины ослоор залуу тамирчид амиа алджээ

Мороккод автобус, ачааны машин хоёр мөргөлдсөний улмаас 31 хүн амиа алдаж, 9 хүн гэмтэж бэртсэн байна. Зорчигчдын ихэнх нь залуу тамирчид байсныг албаны хүмүүс мэдэгдсэн юм. Хохирогчдын олонх нь ослын улмаас гарсан гал түймэрт өртөн нас барсан аж.
Осол Баасан гаригийн өглөө, нийслэл Рабат болон Баруун Сахарт орших Лаюун хотын хооронд байрлах авто замд гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хохирогчдын ихэнх нь 8-14 насны хүүхдүүд байсан гэнэ.
Ихэнх зорчигчид нь улсын хэмжээний спортын тэмцээнд оролцохоор явж байсан сургуулийн сурагчид байсан гэдгийг орон нутгийн мэдээллийн сайтууд дамжуулсан юм. Осол гаргасан ачааны машин нь шатахуун зөөвөрлөгч байсан учраас ослын үед хүчтэй дэлбэрэлт болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ