Майкрософтын шинэ санал

Энэ жилээс эхлэн Майкрософт корпораци нь дэлхий даяар нийт Windows үйлдлийн системийн хувьд бүрэн шинэчлэгдэж үүлэн технологид суурилсан өндөр хүчин чадалтай, аюулгүй ажиллагаатай Шинэ бүтээгдэхүүнүүдийг байгууллагуудад нэвтрүүлэхийг санал болгохоор болжээ.
Учир нь өнөөдрийг хүртэл ашиглаж байсан Windows Server 2003, Windows XP, Office 2003 болон лицензгүй программ хангамжууд, түүгээр дамжин орж ирэх гэнэтийн халдлагуудад ихээр өртөх болж, байгууллага хувь хүмүүсийн үйл ажиллагаанд онц ноцтой алдагдал учруулах болсон тус корпорацийнхан үүнд цэг тавихаар хүчтэй ажиллаж олон талын саналууд гаргаж боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж эхэлжээ.
Мөн энэ шилжилтийн үеийг тохиолдуулан олон талын урамшууллын хөтөлбөрүүд зарласан ба урамшууллын үер Office 365, windowsserver 2012 r2 бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой бөгөөд хөнгөлөлттэй үнээр компьютер худалдан авах боломжтой юм.
2015 оны 6-р сарын 14-с эхлэн Windows Server 2003-г дэмжих ажиллагаа дуусгавар болох юм. Энэ өдрөөс хойш үйлдлийн сервер системд аюулгүй ажиллагааны шинэчлэл хийгдэхгүй бөгөөд энэ нь аж ахуйн мэдээллийн технологийн дэд бүтцийн найдвартай ажиллагаатай холбоотой эрсдэлийг ихээхэн өндөр болгож байгаа хэрэг юм.
Өнөөдөр манай компани үйл ажиллагааны болон хүчин чадлын өндөр үзүүлэлттэй орчин үеийн үйлдлийн систем болох Windows Server 2012 R2-г санал болгож, ингэснээр мэдээллийн технологийн дэд бүтцийн аюулгүйн түвшин болон хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлэх юм.Windows Server 2003 нь 2003 оны 4-р сарын 14-нд ажиллаж эхэлсэн бөгөөд бизнесийн бүх салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг систем болсон гэдгийг сануулах байна.
Гэвч зохион бүтээгчдийн хэлж байгаагаар барилга төлөвлөлт болон серверийн үйлдлийн систем дараа дараагийн судалгаанууд нь бизнесийн мөн технологийн шинэ хэрэгцээнд тулгуурлан хийгдэж байгаа тул өнөөдрийн байдлаар энэ систем моралийн хоцрогдолд орсон байна. 2014 оны 4 - р сарын 8 – ний өдрөөс эхлэн Windows XP –ийн техникийн дэмжлэг ба Windows XP горим түүнчлэн компьютерийг хамгаалах хувилбарын шинэчлэлтүүдийг зогсоосон юм.
Энэ нь та дэмжлэг дууссаны дараа Windows 7 удирдлагаар ажиллуулж буй компьютер дээр Windows XP эсвэл Windows X үргэлжлүүлэн ашиглаж байгаа бол таны компьютер вирус болон бусад аюулгүй байдлын аюулд илүү эмзэг байна гэсэн үг юм. Тийм учраас бид 2014 оны 4 – р сарын 8 – аас хойш компьютерийн Windows 7 хамгаалахын тулд зөвхөн Интернэтэдхолбогдоогүй үедээ Windows XP - г ашиглахыг санал болгож байна. Мөн Lync Online гэдэг нь олон хүнтэй шууд холбогдох, видео дуудлагаар болон сүлжээгээр хурал хийхэдмаш тохиромжтой веб-үйлчилгээ юм. Lync Online-гWindows 8 -н удирдлагаар ажилладаг болон бусад үйлдлийн системийн төхөөрөмжид суурилуулснаар та хаана ч байсан өдөр тутмын ажлаасаа хөндийрөхгүйгээр бусад хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой байх болно. Lync-ийн тусламжтайгаар та ирцийн болон шуурхай мэдээлэл солилцох, дуут болон дурсээр холбоо тогтоох мөн хурал цуглаан зохион байгуулах боломжтой. Lync-ийн тусламжтайгаар дэлхий даяар байрлах Skype-ийн сая сая хэрэглэгчидтэй шуурхай мэдээлэл солилцож дуут холбоо барьж болно.
Доорхи хаягаар Lynconline-ны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой http://products.office.com/ru-ru/Lync/lync-online-overview-and-features-online-meetings-and-instant-messaging
Энэ нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэйнөхцөлд байгууллагын мэдээллийн технологийн зардлыг нэлээд бууруулах юм. Microsoft – ийн захиалгаар IDC судалгааны компани нь хуулбарласан программ хангамжийн зах зээлийг судалсныүр дүнд тусгай зөвшөөрлөөр олгогдсон программ хангамжтай ажиллах нь хамаагүй хямд байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Шинжээчид 2014 онд хувийн хэрэглэгчид зөвшөөрөлгүй программ хангамж сонгосноор $ 25 тэрбум алданагэдэгт итгэлтэй байна.
IDC-н тэмдэглэснээр хуурамч программ хангамж нь анхнаасаа л вирусын халдвартай байдаг бөгөөд тусгай зөвшөөрөлтэйбүтээгдэхүүнтэй харьцуулахад вирусын халдварт илүү өртөмтгий байдаг.Иймээс хэрэглэгдийн зардлын дийлэнхнь вирус устгах зайлшгүй шаардлагатайхолбоотой гэж “Хакер” сэтгүүл бичжээ. Энэ онд хүмүүс компьютерийнхээ ажиллах горимыг сэргээхэд 1,2 тэрбум хүн/цаг зарцуулна гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа гарсан байна.
З.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ