Хойд Солонгост барьцаалагдсан Хятадын загасчдыг суллана

Энэ сарын тавны өдөр БНХАУ-ын загасчны усан онгоцыг Хойд Солонгосын зэвсэглэсэн бүлэг этгээд барьцаалсан хэрэг гарчээ. Өчигдөр барьцаалагчдын зүгээс Хятадын загасчлалын усан онгоцыг багийн 16 хүний хамтаар суллахад БНХАУ-ын албаныхнаас 600 мянган юань /98 мянган/ ам.долларын барьцаа нэхэмжилжээ.

БНХАУ-ын загасчлалын хувийн усан онгоцыг дээрэмдэж, барьцаалсан зэвсэгт этгээдүүд нь Хойд Солонгосын армийн цэргүүд байж болзошгүй хэмээн ВВС мэдээллээ. Харин өнөөдөр Хойд Солонгосын албаныхны зүгээс барьцаалагдсан усан онгоц болон загасчдыг аль болох түргэн суллахаа мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ