Путины зургийг ашиглахыг хориглов

Энэ онд ОХУ-ын 13-н субьектэд мужийн амбан захирагчийн сонгууль болох гэж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд 30 бүс нутгийн тэргүүнийг, түүний дотор 19-ийг нь хугацаанаас нь өмнө сонгосон юм.

Мужийн амбан захирагчдийн сонгуулийн өмнө сурталчилгааны зориулалтаар Ерөнхийлөгч Путины зургийг ашиглахыг хориглосныг нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй бүс нутгийн тэргүүн нарын амнаас сонссоноо “Известия” сонин мэдээлжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөхийг анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ