Дэлхийн хамгийн том галт уулыг илрүүлжээ

Дэлхий ертөнцийн гайхамшигтай нууцууд задарсаар байна. Одоогоос 150 сая жилийн өмнө оргилж байсан аварга том галт уулын тогоо өдгөө номхон далайн гүнд байна.

Энэ нь манай дэлхий дээрх хамгийн том галт уул байсан нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдоод байна. “Таму Массиф” хэмээх энэхүү галт уул нь Хавайн арал болон Японы хооронд орших задгай тэнгисийн гүнд байгаа юм.

Судалгааны багийнхны гаргасан тооцоогоор галт уул 120 мянган кв.метр газрыг эзлэн оршдог ажээ. Энэ нь одоогийн хамгийн том хэмээн тодорхойлогдоод байгаа Мексикийн галт уулаас ч том гэсэн үг. Шинээр нээгдээд байгаа галт уулыг геологич Уиллиам Сагерийн багийнхан судалж байгаа. Тэрбээр сүүлийн 20 жил галт уулыг судлах ажил хийж байгаа туршлагатай эрдэмтэн билээ.

Одоогоор галт уулын нарийн тоо баримжааг нарийвчлан хэлж чадаагүй байгаа боловч 70 мянган фитийн өндөртэй хэмээн тодорхойлоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ