Дэлхийн хамгийн аюулгүй нисэхийн компаниуд

Германы судалгааны “Jet Airliner Crash Data Evaluation Centre” төв 2012 оны хамгийн аюулгүй нисэхийн компанийн жагсаалтыг гаргажээ. Оны дүнгээр нийтдээ нисэхийн сүйрлээр 496 хүн амь үрэгдсэн байна.

Жагсаалт гаргахдаа сүүлийн 30 жилд янз бүрийн нисэхийн компанийн хийсэн нислэг, тээвэрлэсэн зорчигчдын тоог харгалзжээ. “Finn air” компани 2012 оны хамгийн аюулгүй компани болсон байна.

Дараа нь “Air New Zealand”, “Cathay Pacific” компани удаалжээ. Шилдэг 10-т “TAP Portugal”, “British Airways”, “All Nippon Airways”, “Air Berlin”, “Virgin Atlantic Airways”,“Emirates” компани орсон байна. Хамгийн аюулгүй 60 компанид Оросоос “Транс аэро”, “Аэрофлот” багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ